ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

159A8659-6zzesz04zznwh7ocavbs2dt9zgetoqctan3bxd31nb4.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний 2021 оны сургуулийн жилийн удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтанд бүтцийн нэгжүүдийн Гал түймрийн улсын хяналтын 30 гаруй байцаагч хамрагдаж байна. Энэ үеэр газрын дарга, хурандаа А.Дашням, тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар сургалтанд хамрагдаж байгаа алба хаагчдад албан үүргээ гүйцэгэхдээ цаашид анхаарах зарим асуудлаар үүрэг өглөө.

Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар, Гал түймрийн улсын хяналт шалгалтад гарч буй алдаа дутагдал сайжруулах арга хэмжээ, Зарим төрлийн баримт бичгийн боловсруулалт, арга зүй, Гал түймрийн эрсдэлийн удирдлага, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудал, Барилгын зураг төсөлд хяналт хийхэд анхаарах асуудал, Барилгын норм ба дүрэм, стандартын хэрэгжилт өнөөгийн нөхцөл байдал, Гал унтраах автомат дохиоллын системийн талаар ойлголт зэрэг сэдвийн хүрээнд хичээл сургалтууд үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top