ӨНЖМӨЛ ШАР ӨВС ШАТААХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-1813427137.jpeg

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхарт 14:08 минутанд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, 2 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нэмэлтээр тус ангийн хөдөлгөөнт эргүүлийн 4 албан хаагч үүрэг гүйцэтгэж 15:00 цагт гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа. Иймд Иргэд өнжмөл шар өвс шатаахгүй байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

scroll to top