ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ТАРЬСАН ХЭСГИЙГ ХӨНДӨХГҮЙ БАЙХ

999.jpg

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцинжуулалттай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Коронавирусийн вакцин хийлгэхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

-Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Мөн эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай юм.

scroll to top