“ХАНШ НЭЭХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-704757977.jpeg

XVII жарны ЦӨӨВӨР хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн “Ханш нээх өдөр” нь 2021.04.04-ний өдөр буюу хаврын дунд цагаагчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр НЯМ гаригт тохиож байна.

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.

Үүнтэй холбоотойгоор шашны зан үйл ихэсдэг. Бурхан болоочийн шарил дээр арц, хүж, зул асааж орхисны улмаас шар өвсний түймэр гарах тохиолдол их байдаг. Иймд иргэд, олон нийтэд өнжмөл шар өвс шатаахгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг авто машины чанга яригчаар хүргэн, гарын авлага материалыг тараан ажиллаж байна.

scroll to top