COVID-19 вирус хүйтэн, сэрүүн орчинд 8 метрийн зайд халдвар тараах чадвартайг баталжээ

3699.jpg


COVID-19-тэй холбоотой шинэ судалгаа дэлхий даяар хийгдэхийн хэрээр клиник, эмнэл зүй, тархвар зүй өөрчлөгдөж байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сануулж, шинэ судалгаа гарсныг тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа.

Германы мах боловсруулах нэгэн үйлдвэрт гарсан коронавирусийн халдварын талаарх судалгаагаар COVID-19 вирус хүйтэн, сэрүүн агаартай орчинд 8 метрийн зайд халдвар тараах чадвартай болохыг баталсан байна. Өмнө нь энэ үзүүлэлтийг 2 метр гэж үзэж байсан юм.

Мөн Нидерландын судлаачид вакцин гараагүй, өвөрмөц эмчилгээ гараагүй үед коронавирусийн халдварын тархалтыг зогсоох үндсэн гурван арга байна гэдгийг мэдээлсэн байна. Үүнд:

Амны хаалтаа тогтмол зүүх

Гараа савандаж угаах

Хүн хоорондын зай барих.

Эдгээр нь үнэхээр үр дүнтэй байна гэдгийг дахин шинэ судалгаагаар нотолсон байна. Энэ талаар дэлхийн эрдэмтдийн олон судалгаа байгаа бөгөөд орон бүр дахин дахин баталж байна.

Нидерландын эрдэмтэд үүнийг Гуравласан арга хэмжээ гэж шинээр томъёолсон. Гуравласан арга хэмжээний хэрэгжилт 50%-аас дээш үзүүлэлттэй байвал хүн амын дунд идэвхтэй байгаа өвчлөл, цар тахлыг зогсоох боломжтой гэж дүгнэжээ.

Тиймээс хамгийн энгийн энэ гурван аргаа хэрэглээд байвал бид хүн амын дунд өвчлөл гаргахгүй байх боломж байгаа судлаачдын дүгнэлт илтгэж байна.

Бас нэгэн шинэ судалгаа нь, Португал улс коронавирусээс хамгаалах амны хаалтны шинэ материал гаргаж авсан байна. Энэхүү материал нь халдвараас хамгаалах өндөр үр дүнтэй бөгөөд уг материалаар хийсэн амны хаалтыг 50 удаа угааж ашиглах боломжтой байна.

scroll to top