ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ АЖИЛЛАЛАА

14.jpg

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/800, дүүргийн Засаг даргын 2020 оны Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай А/390 дүгээр захирамжуудын хэрэгжилтийг хангах хүрээнд Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 6,5 км газарт голын хойд урд эргийн дагуу хөдөлгөөнт завьт эргүүлийг зохион байгуулан ажиллаж байна.

Цаг агаарын хэт халалтын улмаас иргэд голын ойролцоо аялал зугаалга хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усанд тоглуулах, архи согтууруулах ундаа уусан үедээ голд орох гэх мэт үйлдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор голын эрэг дагуу амарч байгаа иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх анхааруулга, Монгол телевиз-д ярилцлага мэдээлэл өгч хамтран ажиллалаа.

scroll to top