НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

01-2.jpeg

Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллах чадавх бүхий 600 сайн дурын идэвхтэн бэлтгэж байна. Бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд нь цаашид орон нутагтаа эрүүл ахуйн зөв хэвшлийг сурталчлах чиглэлээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Энэхүү нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад тус хэлтсийн ГТУА-10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Мөнхжаргал хамрагдаж байна.

Сайн дурын идэвхтнүүд нь халдварт өвчний дэгдэлтийн үед тандалт, судалгаа хийх, ард иргэдэд халдварын эрсдэлийг бууруулах, өөрийгөө хамгаалах тухай зөв мэдээ, мэдээлэл хүргэх, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр бэлтгэгдэж байна гэж Чингэлтэй дүүргийн Улаанзагалмайн хорооноос мэдээллээ.

scroll to top