ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ҮНЭЛГЭЭ ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ ХОХИРЛЫГ ТОГТООН АЖИЛЛАЛАА

0505-1.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-ын дагуу дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Ой хээрийн түймрийн үнэлгээ тогтоох ажлын хэсэг байгуулах тухай” А/220 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин ажиллаж 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн аманд гарсан 16.2 га бэлчээр, нийтийн эдэлбэр газрын түймрийн хохирлыг тогтоон /15,832,330 төгрөг/ акт гаргуулан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр холбогдох баримтын хамтаар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Мөн тус хэлтсээс дүүргийн Ой, хээрийн түймрийн эрсдэлийн тойм судалгааг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тодорхойлж зураглалыг гаргасан.

scroll to top