CОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ХЭСГИЙН ХОРООДЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

01-4.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн баталсан  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон хяналт шалгалт явуулах тухай” удирдамж ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Амандых, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан нарын бүрэлдэхүүн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зохион байгуулан ажиллалаа.

Хяналт шалгалтыг тус дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хэрэгжилтийг шалгахад 122 зөрчил дутагдал илрүүлэн засагдах боломжтой 38 зөрчил буюу 31 хувийг газар дээр нь арилгуулан, бусад 84 зөрчил буюу 69 хувийг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл-44, дүгнэлт-1 бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Мөн сонгуулийн санал авах 44 хэсгийн хороодын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар цахим сургалт, заавар, зөвлөмж өгч ажилласан.

scroll to top