ГОЛЫН ЭРЭГЭЭР АМАРЧ ЗУГААЛЖ БУЙ ИРГЭДЭД САНАМЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

19-1.jpeg

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамж, Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн ажиллах түр журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус хэлтсээс Усны аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Туул голын эргээр амарч байгаа иргэдэд хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй , хэрэглэсэн тохиолдолд усанд орохгүй байх, олон хүн цугларч бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөв боловсон соёлтой амарч гарсан хог хаягдлаа авч явах талаар машины чанга яригчийг ашиглан хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг хүргэж, Туул голын эрэг дагуу амарч зугаалж байсан 120 автомашинтай 221 хүүхэд, 218 том хүнд тараах материал 280 ширхэг тарааж заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

scroll to top