ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

05.jpeg

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын шийдвэр, Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн ажиллах түр журмын дагуу 2020 оны 06 дугаар сарын 13,14-ний өдөр 11:00-19:00 цагуудад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн Яармагын гүүр хүртэлх маршрутаар Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан, ГТУА-10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүний хамтаар усны ослоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг иргэдэд хүргэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

scroll to top