ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 2019 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЖ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

IMG_4396.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан танилцуулж,  энэ онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажилласан  алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Хэлтсийн дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр нар оролцож алба хаагчдад баяр хүргэн шагналыг гардуулсан юм.

  • “Оны хөдөлмөрийн аварга тэргүүний салаа”-аар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн ахмад Гарамсэдийн Мөнхбат захирагчтай 3 дугаар салааны хамт олон
  • “Оны хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар Сургалт,  урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Доржпаламын Ариунзаяа
  • “Оны хөдөлмөрийн аварга салааны захирагчийн туслах”-аар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Галбадрахын Эрдэнэбаатар
  • “Оны хөдөлмөрийн аварга тасгийн дарга”-аар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Баярсайханы Хосбаяр
  • “Оны хөдөлмөрийн аварга шатны техникч”-ээр Гал түймэр унтраах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Пүрэвийн Баасанцэрэн
  • “Оны хөдөлмөрийн аварга гал унтраах машины жолооч”-оор Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах машины жолооч, ахлах ахлагч Дагвадоржийн Эрдэнэбат
  • “Оны хөдөлмөрийн аварга гал сөнөөгч”-өөр гал сөнөөгч, ахлах ахлагч Дашнямын Жанчив нарыг  шагнаж урамшууллаа.
  • Мөн нийслэлийн 380 жилийн ойн медалиар Хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, ахлах байцаагч ахмад Б.Амандых, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч А.Амартүвшин, Ахлах нягтлан бодогч, ахмад Д.Ундрал, Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Бат-Очир, Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батцэнгэл нар тус тус шагнууллаа.
scroll to top