Цэргийн тангараг давтлаа

IMG_4022.jpg

Монгол Улсын Их Хурлаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Батлан хамгаалахын багц хуулиудыг баталсантай холбогдуулан Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллага болон хуульчлагдсан.

             Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болсноор цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, алба хаагчдын эрх зүйн байдал, эдийн засгийн болон нийгмийн баталгаа нь  Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус баталгаажсан юм.

            Ийнхүү Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг ОБЕГ-ын даргын тушаалаар өргөсөн тангарагаа давтан Төрийн дуулал эгшиглүүлэх хүндэтгэлийн ажиллагааг албаны хэмжээнд сар бүр зохион байгуулахаар тогтсон.

            Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын шийдвэрээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цэргийн болон Онцгой байдлын байгууллагын тангараг давтаж төрийн дуулал эгшиглүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

scroll to top