БУЛГИЙН УС ГАЗРЫН ХӨРСНӨӨС НЭВЧИН ГАРСАН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

5-64-1024x683-1.jpg

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан хуваарийн дагуу тус дүүргийн Үер, ус хөлдөлт ус цаг агаарын аюулт үзэгдлийн  үед ажиллах ажлын хэсгийн дарга Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Т.Түмэннасан, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн Орлогч, сургалт хариуцсан ахлах байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Наран-Очир нарын бүрэлдэхүүн хамтран 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дүүргийн 7, 8 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх айл өрхийн хашаа, гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан нөхцөл байдалтай танилцлаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр цаашид шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

scroll to top