ГАМШИГ ОСОЛ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

received_427316668170634.jpeg

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвийн гадна талбайд 12 дугаар хорооны засаг даргын ажлын алба, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Улаанзагалмайн хороо, Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран нийт 26 алба хаагч өдөрлөг зохион байгуулж 1200 гаруй иргэнд  гамшиг осол, гал түймрийн аюул, ахуйн осол, угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, сайжруулсан шахмал түлшийг ашиглах аргачлал зэрэг 4 төрлийн 5100 ширхэг санамж сэрэмжлүүлгийн материал тарааж иргэдэд заавар зөвлөгөө өгч, 12 дугаар хорооны 102 айл өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, 37 зөрчил дутагдал илрүүлж ажиллалаа.

Мөн иргэний танхимд хорооны хэсгийн ахлагч, урамшуулалт эргүүл, сайн дурын ажилчдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, угаартсан үед үзүүлэх анхны тусламж сэдвээр танхимын сургалт зохион байгуулж 45 иргэнийг хамрууллаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top