ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗӨВЛӨМЖ ТАРААХ АЖИЛ 95.6 ХУВЬТАЙ БАЙНА

75398296_385381079007443_7277305544535179264_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” A/1016 дугаар захирамж, “Түүхий нүүрс тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж,  Нийслэлийн Онцгой Комиссын Орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 28 – ны өдөр баталсан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 06 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019  оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус дүүргийн 7-19 дүгээр хороодод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмжийг хүргэж, иргэдийн санал хүсэлттэй танилцан, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд 8 хэлтэс албаны нийт 937 алба хаагч 3 хоногийн хугацаанд 30126 айл өрхөд сайжруулсан, шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч ажилласан.

scroll to top