Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

221779-09022018-1518170005-916552025-27750116_1050139255126830_5456259388475313944_n.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар маргааш буюу 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 20-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих.

Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

scroll to top