ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

73055813_427072244658219_4046258332732751872_n-2.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын баталсан Орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжууд, барилгын нэг болон зоорийн давхарын баар, караоке ресторанд хяналт шалгалт зохион байгуулах захирамж, удирдамжын хүрээнд тус дүүргийн 5 дугаар хороо  МН.НБМ Холдинг ХХК-ийн барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Сургуульд Онцгой байдлын хэлтсээс 4 автомашин 25 алба хаагч оролцож дадлага сургуульд МН.НБМ холдинг ХХК-ийн нийт 60 ажилтан алба хаагч оролцлоо.

Дадлага сургуулиар гамшиг осол үүссэн тохиолдолд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг дуушлүүлэх гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу бүлгүүдийг ажиллуулах томилгоожуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хамтын ажиллагааг хангах, иргэд аж ахуйн нэгж байгууллага гал түймрийн үед хэрхэн өөрийгөө болон бусдын аюулгүй ажиллагаа хангах зорилгоор зохион байгуулсан.

scroll to top