ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ИРГЭДЭД ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА

71727302_391876148370459_7059199902584143872_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гамшиг осол, гал түймэр, угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох Онцгой байдлын албаны үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах, зорилгоор тус дүүргийн  4 дүгээр хороо Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн гадна талбайд 2 цаг өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж заавар зөвлөгөө өглөө.

Өдөрлөгийн үеэр 120 иргэн 450 сурагчид галын аюулгүй байдал, газар хөдлөлт, ахуйн ослын тухай санамж сэрэмжлүүлгийн материал 850 ширхэгийг тарааж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэдээллээ.

scroll to top