НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ш.ҮНЭНБАТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР 9 ДҮГЭЭР ХОРООНЫ АЙЛ ӨРХҮҮДЭД ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАЛАА

73100328_2780473075320087_6186927881973661696_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат Дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахлах дэслэгч Б.Амандых, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг, дүүргийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс,  нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар зэрэг байгууллагын удирдлага, албан хаагчид, Улаан загалмайн нийгэмлэг, Таван толгой түлш ХХК, хорооны Засаг даргын Ажлын алба, Хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид зэрэг нийт 78 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд ажиллаж байна.

            Сайжруулсан, шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, иргэдийн санал хүсэлтэй танилцан, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллалаа.

scroll to top