ИРГЭДЭД УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

71837134_2303771259934721_8368129806386069504_n-1.jpg

Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн гэр хорооллын айл өрхүүд, иргэдэд сайжруулсан хатуу түлшийг АШИГЛАХ АРГАЧЛАЛ, ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛГИЙН материалыг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын Засаг дарга нар болон хяналтын багийн гишүүд, хэсгийн ахлагч нар, сайн дурын хэсгийн гишүүд, урамшуулалт эргүүл, орон тооны бус ажилчид оролцож тогтоолын хэрэгжилтийн үед гарч буй хүндрэл бэрхшээл түүний шийдлийн талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нийт 944 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж 7567 айл өрхөд мэдээ мэдээллийг хүргэж ажиллаад байна гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЭЭ.

scroll to top