МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 62 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

zasss-1024x484.jpg

Хурлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж,  Монгол улсын засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар иргэдэд зөвлөмжийг тараах болон борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, түлшгүй цэгүүдэд түлшээр хангах, ачих, буулгах, савлах, хүн хүчний нөөц бололцоог сайтар төлөвлөж, зохион байгуулалттай ажиллах талаар ажлын хэсэгт үүрэг даалгавар өгсөн юм.

Шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч нар, Засаг даргын тамгын газрын дарга, хороод хариуцсан нийслэлийн, нутгийн захиргааны байгууллагын дарга нар, дүүргийн холбогдох хэлтэс, албадын дарга, 7-19 дүгээр хороодын Засаг дарга нар болон хяналтын багийн гишүүд оролцож тогтоолын хэрэгжилтийн үед гарч буй хүндрэл бэрхшээл түүний шийдлийн талаар санал бодлоо солилцсон юм.

scroll to top