ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧИД БҮСИЙН АВАРГААР ШАЛГАРЛАА

IMG_2526.jpg

Нийслэлийн 380 жилийн ой, Гамшгийн  эрсдэлийг  бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Боловсролын газрын дарга, , Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын үйл ажиллагааны захирал нарын хамтран баталсан Нийслэлийн бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2019” тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран бэлтгэл ажлыг хангуулж ажилласан.

Өсвөрийн аврагч-2019 тэмцээнийг  Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын цэг, химийн хордолтын цэг гэсэн цэгүүдэд  үүрэг гүйцэтгэж өрсөлдсөн юм.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” баг тэргүүн байрт шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

scroll to top