Гамшгийн эрсдлийн тойм судалгаа зохион байгуулж ажиллалаа

70764574_392336214790559_3618829346417934336_n.jpg

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны “Стратеги батлах тухай” 67 дугаар тогтоол, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн Зөвлөлийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд, хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаярын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу  2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хорооны иргэний танхимд зохион байгуулж ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг индикаторын аргаар хийсэн бөгөөд тойм судалгаанд 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг, хорооны ажлын албанаас-1, хэсгийн ахлагч-10, аж  ахуйн нэгж байгууллагын төлөөлөл-10 нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан.

Тойм судалгааны багийн гишүүдэд гамшгийн тухай, эрсдлийн талаар анхан шатны ойлголтыг өгч, олон нийтийн оролцоотой тойм судалгааны арга аргачлалын талаарх ойлголт, индикаторын аргаар эрсдэлийг үнэлэх аргын талаар 4 цагийн танхимын сургалтыг зохион байгуулсан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хийсэн тойм судалгаагаар Гал түймэр, Үер, хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн осол “эрсдэл их” гэж тойм судалгаагаар гарсан бөгөөд хорооны Засаг дарга ажлын албанд эрсдэл өндөртэй гамшиг, аюулт үзэгдэл дээрээ тулгуурлан эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг ажлын хэсэгтэй хамтран ярилцаж төлөвлөгөөг хорооны Засаг даргаар  батлуулах, тойм судалгааны тайланг  загварын дагуу гарган баталгаажуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахыг зөвлөж ажиллалаа.

scroll to top