ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

71728019_412053202835355_5150567056726294528_n.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2019 оны 3 дугаар улиралын сургуулийг энэ удаа “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв”-тэй хамтран “ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ”-ийг зохион байгууллаа.

Тус сургуулийн хүрээнд байгууллагын гамшгаас хамгаалах хууль дүрэм норм стандарт баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ГХУХБ-ийн заавал биелүүлэх албан шаардлага бичиж хүргүүлэн биелэлтийг хангууллаа. Мөн үйлдвэрийн ажилчдад галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн байна. Тактикийн сургуулиар Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн, гал түймэр гарсан үеийн цагийн байдалд үйлдвэрийн ажилтнуудыг цаг алдалгүй шуурхай аврах ажиллагаа явуулах, аюулгүй газарт байрлуулах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гарсан галыг бүрэн унтраах сэдвээр танхимын сургалтыг 35 ажилтанд зохион байгуулж эмнэлгийн ажилчдаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


scroll to top