ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

70794756_902890756750395_3097837821864443904_n.jpg

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, ОБЕГ-ын даргын баталсан “Боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай үндсэн дүрэм, боловсролын байгууллагын галын аюулгүйн дүрэм, бусад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулах удирдамж”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын, их дээд сургууль болон цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн байгууллагуудад Гал түймрийн улсын байцаагчийн мэдэгдэл, дүгнэлт, заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн ажиллаж байна.

scroll to top