23 ДУГААР СУРГУУЛИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

IMG_2093.jpg

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 57 дугаар сургуулийн спорт талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд 12 сургуулийн 84 сурагч мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж, хүч тамирын, химийн хордолт гэсэн 5 өртөөг дамжин даалгавар биелүүлэн авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа дайчлан уралдсанаас Тэргүүн байранд 23 дугаар сургуулийн ЭЛИТ баг шалгарч цом, алтан медаль 300,000 мянган төгрөг, болон нийслэлийн бүсийн аваргад оролцох эрхтэй болсон юм.

Дэд байр 17 дугаар сургуулийн БҮРГЭД баг, өргөмжлөл, мөнгөн медаль, 200,000 төгрөг,

Гутгаар байр 39 дүгээр сургууль ШОНХОР баг өргөмжлөл 150,000 төгрөг,

тусгай байр 61 дүгээр сургууль ШӨРӨГ баг, өргөмжлөл, хичээлийн хэрэгсэл

“Шилдэг сурагч”-аар 24 дүгээр сургуулийн сурагч С.Алтанхундага өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдаж амжилттай зохион байгуулагдлаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

scroll to top