“ӨСВӨРИЙН АВРАГЧ” ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_1809.jpg

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж өнөөдөр техникийн зөвлөгөөний хурлыг зохион байгууллаа.

Техникийн зөвлөгөөн дээр тэмцээний зохион байгуулалт, шалгаруулалтын талаар танилцуулга хийж, бүлгүүд саналаа солилцсон юм.

scroll to top