БАЙГУУЛЛАГЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧИЛАЛААР ТОЙМ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ

71026747_665167107303223_1035065420161220608_n.jpg

Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн дэслэгч Ч.Мөнгөнсарнай, дэслэгч З.Батцэцэг нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн тойм судалгааны ажлын хэсэгтэй хамтран Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг үнэлэх үнэлгээний аргачилалыг ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөртойм судалгааг зохион байгууллалаа.

Энэхүү аргачлалаар гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхаа үнэлж, одоогийн нөхцөл байдлаа тодорхой харж дүгнэсний үр дүнд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөгөө бодитоор хийж, хэрэгжүүлэлтийг ханган ажиллахад чиглэгдсэн болно.

Үнэлгээг хийснээр байгууллагын өнөөгийн нөхцөл буюу эрсдэлийн менежмент, гамшгийн эрсдэл, гамшгийн эрсдлийг бууруулах санхүүжилт, сэргээн босголтын нөөц, дэд бүтэц, технологи тодорхой үнэлэгдэж, байгууллагад учирч болохаливаааюул,ослын улмаас ажилтны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, бусад үнэт зүйлсэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгийн эрсдэлийг бууруулах, цаашид ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлогдоно.

scroll to top