24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТОНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫГ ҮҮРЭГЖҮҮЛЛЭЭ

70087310_2170318016405465_5778878874725122048_n-1.jpg

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Байгалын голомтод тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/772 дугаар захирамж, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Байгалын голомтод тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/572 дугаар захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар Хүн, малын гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30 -ны өдрийг хүртэл хугацаанд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч ахлах дэслэгч Б.Амандых хяналтын постонд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үүрэг чиглэл өгч ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top