ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_1465.jpg

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гамшиг осол, гал түймэр, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн гадна талбайд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж нийт 50 иргэн 125 сурагчид галын аюулгүй байдал, газар хөдлөлт, ахуйн ослын тухай санамж сэрэмжлүүлгийн материал 280 ширхэг тарааж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэдээллээ.

scroll to top