Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг зохион байгуулж ажиллалаа

70005903_2419335391689343_6749228573778771968_n.jpg

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Олон нийтийн оролцоотой Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхимд хорооны хэсгийн ахлагч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлөөс оролцуулан 10 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багийг бүрдүүлэн Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг зохион байгуулж ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг индикаторын аргачлалаар хийсэн бөгөөд индикаторын арга нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт дээр үндэслэсэн нийгмийн тодорхой түвшний эрсдэлийг илэрхийлэхэд илүү дөхөмтэй, эрх баригчдад бодитой шийдвэр гаргахад тустай судалгааны арга юм. Эрсдэлийг тодорхойлох бүтцийн гол үзүүлэлтүүд нь аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх бөгөөд бүх мэдээллийг асуулгын аргаар цуглуулахад үндэслэсэн байдаг. Судалгааны ажлын хэсгийг 3 багт хуваан судалгааны багт чиглүүлэг өгч, хамтран ажиллаж индикаторын аргаар эрсдэлийг тодорхойлж, магадлал, хамрах хүрээгээр нь аюулын матриц, шалтгаан үр дагавараар нь асуудлын модны зураглалыг гаргуулан хорооны “Эрсдэлийг бууруулах төлөвлөгөө”-г гаргаж ажиллалаа. Тойм судалгаагаар эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилготой бөгөөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нь нарийвчилсэн үнэлгээний суурь судалгаа болж хорооны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох үндэслэл болно.

scroll to top