НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

69492042_1339670686196209_8100530769497161728_n.jpg

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор ХХК-ийн эзэмшлийн газрын зүүн хойд талд байрлах тээврийн хэрэгсэл орж гардаг хаалгаар орон нутгаас малын мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэн ачиж ирдэг иргэд гудамжинд ачааны автомашин байрлуулж тухайн орчны айл өрх иргэдийн орц, гарцыг хааж, гудамжинд малын сэг зэм хог хаягдлыг ил хаяж буй нийтлэг зөрчил дутагдал гарч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна гэсэн гомдол мэдээллийн дагуу дүүргийн Засаг даргын орлогч болон Онцгой комиссын гишүүд газар дээр нь очиж танилцан Хүчит шонхор ХХК-д зөрчил арилгуулах тухай мэдэгдэл хүргүүллээ.

Ажлын хэсгээс Хүчит шонхор ХХК-ийн холбогдох албан тушаалтан нарт яаралтай арга хэмжээ авч танилцуулахыг үүрэг болголоо гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top