БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

69761289_527909577749885_5650386690318008320_n.jpg

Монгол Улсын Шадар Сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ны өдрийн хооронд төлөвлөгөөт хяналт шалгалтыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагуудад зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар тус байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл, заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top