Олон улсын тэмцээнээс алба хаагчид алтан медаль хүртлээ

IMG_2524.jpg

  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Жалайнуур дүүрэгт зохион байгуулагдсан  “Маммот Прейри” Хятад-Монголын хамтарсан олон улсын буухиа тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.

  БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасангаар ахлуулсан зургаан алба хаагч оролцсон юм.

  Олон улсын хоёрдахь удаагийн тус тэмцээнд Орос, Монгол, Хятад улсын 70 багийн 400 гаруй баг тамирчид оролцож, газрын зураг дээр луужингаар зүг чигээ олох 23 цэгт нийт 7 км замыг туулан, даалгавар гүйцэтгэсэн юм.

scroll to top