БОЛЗОШГҮЙ ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

66335380_2085730008398471_1962803086518910976_n-1.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 2019 оны 07-р сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 10,11 хэсгийн үерт өртөж болзошгүй айл өрхүүдийн судалгааг гарган, анхааруулга зөвлөгөө өгч, тус хорооны Засаг дарга, 1-16 дугаар хэсгийн ахлагч, гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг, иргэдийг хамруулан “Үерийн аюултай үед хорооны гамшгаас хамгаалах албаны харилцан ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Үзүүлэх дадлага сургуульд дүүргийн 7 дугаар хорооны ажлын алба, 1-16 дугаар хэсгийн гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн 96 иргэн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн 1 автомашин, 4 албан хаагч, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангиас тусгай албаны 2 автомашин 5 албан хаагч, 7 дугаар хорооны өрхийн эмнэлэгийн 1 автомашин 4 эмч, сувилагч нийт 5 автомашин техник, хэрэгсэлтэйгээр нийт 110 албан тушаалтан, иргэдийг хамруулан зохион байгуулсан гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.


scroll to top