“ЦАГААН САР ХЯНАЛТ 2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

425773925_763164229297410_5759334652051388811_n.jpg

✅ Нийслэлийн Онцгой байдлын газраас сар шинийн баярын үеэр тохиолдож болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогод хүний амь нас, эрүүл мэнд хохирох, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмч хөрөнгө өртөх, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас иргэд цасан шуурганд төөрөх, автомашинтай цасанд суухаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гал түймэр, аюулт үзэгдэл, ослын шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж гал түймрийн дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Цагаан сар хяналт 2024” нэгдсэн арга хэмжээг “Хүчит шонхор” худалдааны төв, дүүргийн 16, 22 дугаар хороонд зохион байгуулж, дрон /нисэх төхөөрөмж/, машины чанга яригчаар сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

✅ Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн 16, 22 дугаар хороодын айл өрх, иргэдийг галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байшин, монгол гэрийн цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Экологийн цагдаагийн алба, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид, нийт 70 гаруй ажилтан, алба хаагч хяналт шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллаж байна.

scroll to top