БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

5-2.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд өнөөдөр /2023.03.22/ тус хэлтсийн автын инженер, ахлах дэслэгч Ч.Мөнхтөр “Хөөсөөр гал унтраах автомашинтай хэрхэн ажиллах “сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Мөн дүүргийн  Насан туршийн боловсролын төвийн гадаад хэлний багш З.Урансайхан “Анхан шатны англи хэл-2”, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Зөв дадал “ТББ-ын тэргүүн, Б.Уранчимэг “Гэр бүлийн хүчирхийлэл, хорт зуршлаас ангид  байх” сэдвүүдийн хүрээнд танхимын сургалтыг тус тус зохион байгууллаа.

 Сургалтад 51 алба хаагч хамрагдлаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

scroll to top