ХЭЛТСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG_3699-2.jpg

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг угтаж Мобиком корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд 3 сарын үнэ төлбөргүй дата эрхтэй утасны дугаар сонгож авах эрх олгож, азтан шалгаруулах сугалаа зохион байгуулж 10 алба хаагчид гарын бэлэг гардууллаа.

Мөн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хэлтсийн эрэгтэй алба хаагчдаа өдрийн цайгаар дайлж баярын мэнд хүргэж ажлын амжилт хүслээ гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top