Хур тунадас: 13-наас 14-нд шилжих шөнө цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи: 13-14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна. Агаарын температур: 14-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-21 градус, бусад хэсгээр -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна. 17-ноос дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-16 градус, бусад хэсгээр -8…-13 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

