Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо НЬЮКОМ ПРОПЕРТИ ХХК-ийн ажилтан алба хаагчдад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Ариунзаяа, Гамшгийн эрсдэлийн удирдлага үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Ч.Мөнгөнсарнай, Салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Ганзориг дүүргийн дунд шатны Улаанзагалмайн хорооны сургагч багш П.Үнэнбаяр, Дотоод хэргийн Их сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Н.Нямдорж нар Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх,бэлэн байдлаа хангах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, Анхны тусламж сэдвээр танхимын сургалт зохион байгуулж гал унтраагуур ашиглан гал түймэр унтраах дадлага сургууль хийлгэлээ.

Тус сургалт дадлагад Ньюком проперти ХХК-ийн 160 ажилтан алба хаагч хамрагдлаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙБАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.


