ТАНИЛЦУУЛГА

    Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор дүүргийн Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр анх байгуулагдсан байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдсан.

         Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож  болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд нийслэл, дүүргийн Засаг дарга нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх замаар эрсдэл эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, ард иргэдийг сургаж дадлагажуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

          Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь хэлтсийн дарга 1, хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч 1, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч 1, гал түймрийн улсын хяналтын байцаагч 1, нягтлан бодогч 1, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 1, автын инженер 1, бичиг хэрэг архивын эрхлэгч 1, Гал түймэр унтраах 10 дугаар анги нь 4-н ээлжийн зохион байгуулалттай, ангийн захирагч 1, ангийн орлогч, сургалт хариуцсан мэргэжилтэн 1, салааны захирагч 4, салааны захирагчийн туслах 8, тасгийн дарга 4, нярав, багны засварчин-1 шатны техникч 4, жолооч 25, гал сөнөөгч 64 албан хаагчтайгаар ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор 120 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хуулиар хүлээсэн үүргийн дагуу Япон улсад үйлдвэрлэсэн 8, Австри улсад үйлдвэрлэсэн-1, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1, Солонгос улсын 1, шуурхай албаны 3, нийт 11 үндсэн, тусгай болон туслах зориулалтын автомашин, техник хүч, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Тус хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 10 дугаар анги нь:

        Монгол Улсад гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага 1925 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо “Усан хөөрөгний газар” нэртэйгээр 10 хүний орон тоотойгоор тулгын чулуугаа тавьсан нь хуучнаар Төв гал команд буюу одоогийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах, 10 дугаар анги юм. Гал түймэр   унтраах аврах 10 дугаар анги нь 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар  Цэргийн гавъяаны улаан тугийн  одонгоор тус тус шагнагдсан.